МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэнд, хүнд үйлдвэрлэл, зам тээврийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан албан хаагчдад төрийн дээд одон, медаль гардууллаа. Шагналыг УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч М.Түмэнжаргал нар гардуулсан бөгөөд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 4,
“Алтан гадас” одонгоор 9,
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 10,
“Авто тээврийн тэргүүний ажилтан”-аар 1, “Соёлын тэргүүний ажилтан”-аар 3,
“Онц тээвэрчин”-ээр 4,
аймгийн ИТХ-ын “Иргэний төлөө” медалиар 2 иргэнийг тус тус шагнасан юм.
Мөн орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан батлан хамгаалах салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан 20 бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагч нарыг “Зэвсэгт хүчний 100 жил”-ийн ойн медалиар шагнасныг гардуулан өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.