Үндсэн агуулга руу шилжих
Бага зэргийн цас Орхон -12°/-5°
  • USD 3596.3
  • EUR 4041.88
  • CNY 537.81
  • RUB 42.94
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ЗӨВ ГЭР БҮЛЭЭС ЗӨВ ХҮМҮҮЖИЛТЭЙ ИРГЭН БИЙ БОЛНО. ЗӨВ ХҮМҮҮЖИЛТЭЙ ИРГЭНЭЭС ЗӨВ УЛС БИЙ БОЛНО

ЗӨВ ГЭР БҮЛЭЭС ЗӨВ ХҮМҮҮЖИЛТЭЙ ИРГЭН БИЙ БОЛНО.  ЗӨВ ХҮМҮҮЖИЛТЭЙ ИРГЭНЭЭС ЗӨВ УЛС БИЙ БОЛНО

Медипас эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон салбарын тэргүүн Б.Хулан:

Миний хувьд 8 жил гэр бүлийн боловсролын талаарх сургалт мэдээллийг олон нийтэд өгч байна. Түүнээс гадна 3 жил бэлгийн боловсролын талаарх мэдээллийг ЕБС-ын сурагчид болон залуучууд давхардсан тоогоор 20иод мянган залууст сургалт хийлээ. Анхандаа бол дан ганц сурагчдад буюу өсвөр үеийнхэнд сургалтаа хүргэх гэж мэдээллээ зөв ойлгуулж хүргэх гэж зорьдог байсан бол одоо бол эцэг эхчүүдэд эрүүл мэндийн болон тэр дундаа бэлгийн боловсролын талаарх мэдээллийг түлхүү хүргэж байна. Гэр бүлүүд буюу томчуудад эрүүл мэндийн боловсролын талаарх мэдээллийг өгөхөд аль хэдийн амьдрал зохиосон хүмүүс учир алдсан ч оносон ч мэдээлэлтэй байдаг учир нэмж яг зөв өнцгөөс нь зөв мэдээллийг өгөх вэ гэдэгт анхаарч ажиллаж байна.

Аймгийн ЗДТГазар болон НБХэлтэс, Орхон аймгийн Эмэгтэчүүдийн зөвлөл хамтран Дэлхийн гэр бүлийн өдөрт зориулсан “Бүх хайраа гэр бүлдээ” аяны хүрээнд зохион байгуулж буй 14 хоног үргэлжлэх энэхүү өглөөний уулзалт сургалтад миний хувьд эрүүл мэндийн боловсрол тэр дундаа бэлгийн боловсролын талаарх багахан ч гэсэн мэдээллийг өгч байгаа. Өглөө бүр хүрэлцэн ирж өөртөө цаг гаргаж сонсож суралцаж байгаа бүх хүмүүст баярлалаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

6
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 2

  • None

    hulan odoo ichmeerin. ooroo zov bjij iim yariltslaga ogoh heregteishd

  • None

    nzzdaa amjilt hvsii mundag shvv

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.