Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

“Сэлэнгэ”амралт аялал жуулчлалын цогцолбор нь эрхэм үйлчлүүлэгч нартаа зориулж шинэ аяллын хөтөлбөр гаргажээ

“Сэлэнгэ”амралт аялал жуулчлалын цогцолбор нь эрхэм үйлчлүүлэгч нартаа зориулж шинэ аяллын хөтөлбөр гаргажээ

Аялах дуртай гэр бүл найз нөхдөөрөө амрахыг хүссэн хэн бүхэнд зориулсан 3 шөнө 4 өдрийн Эрдэнэт хот болон “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцах аяллын хөтөлбөр юм байна.  

Нэг групп буюу нэг удаад 36-60 хүний аяллыг зохион байгуулах боломжтой бөгөөд пүрэв гарагаас даваа гараг хүртэл үргэлжлэнэ.

Аялалд: Уурхай дагасан хотын хөгжил, Монгол улсын БААТАР “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, “Сэлэнгэ” амралтын бааз дээр 2 өдрийг өнгөрүүлэх, зэрлэг гахай, цацагт хяруул, галуу, нугас, буга согоо, тэмээ, морь зэрэг амьтдыг үзэж сонирхох, нарсан ойн аялал хийх, сэлэнгэ мөрний хөвөөн дээр цагийг зугаатай өнгөрүүлэх гэх мэт сонирхолтой аялалд таныг урьж байна.

Аяллын зардалд: Галт тэрэгний тасалбар /2 талын/, амралтын газрын өрөө үйлчилгээ, хоолны зардал, аяллын унаа, мэргэшсэн жолооч, даатгал, аяллын хөтчийн зардал, хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ багтжээ.

Аяллын нийт зардал 455,000₮/1 хүн/ бөгөөд 6 дугаар сарын 1 хүртэл 380,000₮ болгож хямдрал зарласан байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг 94352006, 75773991 /Ажлын цаг 08:00-12:00 - 14:00-18:00/

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

1
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 1

  • None

    Тасалбар хаанаас авах бэ?

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.