Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Шударга нийгэм бидний нүдээр” сэдэвт богино хэмжээний бичлэгийн уралдаан зарлалаа. Уралдаанд Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой.
Бичлэгт тавигдах шаардлага: Нэг минутаас хэтрэхгүй байх, Босоо хэлбэрээр буюу 9:16 харьцаатай байх
Бүтээл хүлээн авах хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 16-20-ны өдрийн 17:00 цаг хүртэл. Хүлээн авах цахим хаяг: orkhongov.law@gmail.com Холбоо барих утас: 70353511-2 Уралдаан нь шударга нийгмийн талаарх сурагчдын үзэл бодол, санаачилгыг бүтээлээр нь илэрхийлэх боломжийг олгож байгаа бөгөөд Орхон аймгийн 10-12 дугаар ангийн бүх сурагчдад нээлттэй юм.
Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.