Батлан хамгаалахын сайд Д.Батлут Монгол Улсын 21 аймагт байрлах Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад ажиллаж, эрсдэлийн үнэлгээ хийлгэн, салбарын тулгамдсан асуудлыг газар дээр нь тодорхойлжээ.
Түүний сайдаар ажиллах хугацаанд батлан хамгаалах салбарт дараах гол шийдвэр, шинэчлэлүүдийг хэрэгжүүлсэн байна. Үүнд:
-
Салбарын 50 гаруй томоохон асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлүүлж, 2026–2030 оны хөгжлийн үндсэн чиглэлд долоон багц төсөл, арга хэмжээг тусгуулсан.
-
Цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, дүрмийн бус харилцааг таслан зогсоох “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” шинэчлэлийг эхлүүлсэн.
-
2025–2026 онд орон сууцны 4.1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгож, 200 алба хаагчийг ипотекийн зээл болон урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамруулсан.
-
Энхийг сахиулагчдын нөхөн төлбөрийг 14 жилийн дараа нэмэгдүүлж, томилолтын зардлын хуваарилалтыг шинэчилсэн.
-
Зэвсэгт хүчний 22 нэгтгэл, ангийн 1400 орчим түрүүч, байлдагчийг эрэлттэй 10 гаруй мэргэжлийн сургалтад хамруулсан.
-
Алслагдсан анги, салбарын жагсаалтад 10 ангийг нэмж, алба хаагчдын мөнгөн урамшууллын эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.
-
“Зэв” сумны үйлдвэрийг ашиглалтад оруулж, гурван төрлийн сумыг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн.
-
Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдийг 50 гаруй шинэ автобусаар хангаж, техник, байр, орон сууцны бүтээн байгуулалтыг өргөжүүлсэн.
-
Барилга-инженерийн цэргийн алба хаагчдын хоногийн нэмэгдэл хөлсийг 69 мянгаас 120 мянган төгрөг хүртэл нэмэгдүүлсэн.
-
Монгол Улсын дайчилгааны төлөвлөгөөг 20 жилийн дараа шинэчлэн батлуулсан.
-
Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт цэрэг-эх оронч хүмүүжил, иргэний хамгаалалт, гамшгийн үеийн бэлэн байдлын сургалтыг туршилтаар нэвтрүүлсэн.
Мөн Зэвсэгт хүчний бүх нэгтгэл, ангийн нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийж, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлсон байна.
Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.