ГЭРИЙН ТУСГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ ЗӨРЧСӨН 14 ИРГЭНИЙГ ШҮҮХЭЭР ОРУУЛАХААР БОЛЖЭЭ
Гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн 14 иргэнийг шүүхээр оруулахаар болжээ. Аймгийн онцгой комисс шуурхай штабаас Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хөдөлгөөнийг хянах зорилгоор CTR.ERDENETMC.MN программыг ашиглаж эхэлсэн. Үүний хүрээнд Орхон аймгийн цагдаагийн газарт аймгийн шуурхай штабаас ирүүлсэн мэдээллийн дагуу 14 иргэнийг зөрчлийн хэрэг бүртгэлийг явуулж шүүхээр оруулахаар болсон байна.
Мөн өнөөдрийн байдлаар удаа дараа тусгаарлалтын дэглэм зөрчсөн 60 иргэний мэдээлэл ирсэн байна. Гэрийн тусгаарлалтад байх ёстой иргэн гадуур тэнэж аж ахуйн нэгж байгууллагуудаар үйлчлүүлж дэглэм зөрчиж байгаа нь халдвар тараах байдал нэмэгдэх өндөр магадлалтай учир иргэн өөрөө ухамсартай байх хэрэгтэйг Орхон аймгийн цагдаагийн газрын НХЖХТ Дарга /Хурандаа/ Б.Эрдэнэхүү онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.