Үндсэн агуулга руу шилжих
Үүлэрхэг Орхон -17°/-10°
  • USD 3603.64
  • EUR 3970.13
  • CNY 540.33
  • RUB 43.83
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

“ЁС ЗҮЙН 1 МИНУТ”: УУЛЗСАН ХҮН БҮРТЭЙГЭЭ МЭНДЭЛЖ ХЭВШЬЕ

“ЁС ЗҮЙН 1 МИНУТ”: УУЛЗСАН ХҮН БҮРТЭЙГЭЭ МЭНДЭЛЖ ХЭВШЬЕ

Орхон аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас сурагчдын өдөр тутмын харилцаанд зөв дадал төлөвшүүлэх “Өнөөдрийн ёс зүйн 1 минут” санаачилгыг хэрэгжүүлж байна.

Тус санаачилгын хүрээнд сурагчдад өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх энгийн боловч чухал ёс зүйн үйлдлүүдийг нэг минутад багтаан хүргэж байгаа аж.

Энэ удаагийн сэдэв нь “Мэндлэх” юм. Уулзсан хүн бүртэйгээ мэндэлж хэвших нь бусдыг хүндэтгэж буйн хамгийн энгийн илэрхийлэл гэдгийг хүүхдүүдэд ойлгуулахыг зорьжээ.

Мөн “Өнөөдөр уулзсан хүн бүртэйгээ инээмсэглэн мэндэлье” хэмээн уриалж, эелдэг харилцааг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгохыг уриалсан байна.

“Хамтран ажиллая – Харилцан дэмжье” уриатай энэхүү санаачилга нь хүүхдүүдэд зөв харилцаа, харилцан хүндлэл, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чиглэж байна.

Заримдаа нэгхэн мэндчилгээ бусдын өдөрт инээмсэглэл бэлэглэдэг. Харин мэндлэх дадал нь хүндлэл, соёлын эхлэл юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.