Үндсэн агуулга руу шилжих
Үүлэрхэг Орхон -4°/6°
  • USD 3598.99
  • EUR 4029.61
  • CNY 541.54
  • RUB 44.47
  • KRW 2.68
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ЭРДЭНЭТ ХОТЫН 22 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ “ЦАЦРУУЛАГЧ” АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

ЭРДЭНЭТ ХОТЫН 22 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ “ЦАЦРУУЛАГЧ” АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал хэвшүүлэх зорилготой арга хэмжээг зохион байгуулж байна.

Эрдэнэт хотын 22 дугаар цэцэрлэгээс хүүхдүүдийг зам тээврийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд зөв оролцох дадалд сургах зорилгоор “Цацруулагч” арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

Арга хэмжээний хүрээнд хүүхдүүдэд дараах дадлыг төлөвшүүлэхэд анхаарч байна. Үүнд:

  • Зам тээврийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх;

  • Явган хүний гарцаар гарахдаа гараа өргөж, жолоочид харагдах дадал эзэмших;

  • Замын хөдөлгөөний баруун гарын дүрмийг баримтлах дадалд суралцах.

Мөн “Хамгаалагч миний бугуйвч”-аар дамжуулан хүүхдүүдийн аюулгүй байдлыг дэмжиж, замын хөдөлгөөнд зөв оролцох мэдлэг, дадлыг нь нэмэгдүүлэхийг зорьж байна.

Хүүхэд багаасаа замын хөдөлгөөний зөв дадалд суралцах нь өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах чухал алхам юм.

Мөн хүүхдүүдэд зориулан гэрэл ойлгогч тууз бүхий “Хамгаалагч миний бугуйвч” бэлтгэн зүүлгэжээ. Бугуйвч нь хүүхдийг замын хөдөлгөөнд оролцох үед жолоочид илүү тод харагдахад туслахын зэрэгцээ ягаан тэмдэгт хэсэгт асран хамгаалагч, багшийн холбоо барих мэдээллийг байршуулснаараа онцлог юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.