Орхон аймгийн ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 8в ангийн хамт олон хүмүүнлэгийн үйлсэд нэгдлээ.
Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн А.Нургул багштай, Өсвөрийн Улаан Загалмайн гишүүн 8в ангийн сурагчид Орхон аймгийн Улаан Загалмайн хорооны гамшгийн нөөц санд хүнсний тусламж хандивлалаа.
Тус ангийн хамт олон Өсвөрийн Улаан Загалмайн гишүүнээр элссэн цагаасаа эхлэн жил бүр уламжлал болгон анги хамт олныхоо дунд “Атга будаа” аяныг өрнүүлж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсоор иржээ.
Сурагчдын энэхүү санаачилга нь бусдад туслах, энэрэнгүй сэтгэлээр хандах, нийгмийн хариуцлагаа ухамсарлахын чухлыг үлгэрлэж байна.
Хүмүүнлэг иргэн — хөгжлийн ирээдүй.
Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.