Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд иргэд, бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсож, төрийн үйлчилгээ болон бизнесийн орчинд тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлох хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
Тус санаачилга нь нийгэм, эдийн засгийн хөгжилд саад болж буй хууль тогтоомж, дүрэм, журам, зохион байгуулалтын хүндрэлүүдийг илрүүлж, тэдгээрийг шийдвэрлэх бодит арга хэмжээ боловсруулах, төрийн хүнд суртлыг бууруулах, бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Засгийн газар 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 285 дугаар тогтоолоор “Чөлөөлье” үндэсний санаачилгыг хэрэгжүүлэх арга хэмжээг баталсан байна.
Хэлэлцүүлгээр аймаг, орон нутагт тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, иргэдийн хөдөлмөр эрхлэх, бизнесээ хөгжүүлэх, орлогоо нэмэгдүүлэхэд саад болж буй хүндрэлүүдийг хэлэлцэн, шийдвэрлэх санал, санаачилгыг нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлэх зорилготой юм.
Уг хэлэлцүүлгийг 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт аймгуудын ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгуулахаар зарласан бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар YES Mongolia ТББ, хамтран зохион байгуулагчаар аймгуудын ИТХ, ЗДТГ ажиллаж байна.
Иймд иргэд, бизнес эрхлэгчид өөрсдийн санал, хүсэлт, тулгамдаж буй асуудлаа илэрхийлж, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломжтой юм.
Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.