Үндсэн агуулга руу шилжих
Үүлэрхэг Орхон -4°/6°
  • USD 3599.71
  • EUR 4030.96
  • CNY 539.57
  • RUB 44.19
  • KRW 2.69
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

БИ ЧИНЬ ЦАХИЛГААНЧИН МЭРГЭЖИЛТЭЙ Ч УТГА ЗОХИОЛД ХАЙРТАЙ

БИ ЧИНЬ ЦАХИЛГААНЧИН МЭРГЭЖИЛТЭЙ Ч УТГА ЗОХИОЛД ХАЙРТАЙ

Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн Н.Болормаа: Би 2013 онд “Баяжуулагч бүсгүй” гэдэг дууны шүлгийг бичсэн. Тэр дууны үг бол яг миний амьдралын тэр дундаа ажлын минь нандин түүхээс эхлэлтэй шүлэг байсан. Яруу найрагруу шилжээд өгүүллэг бичиж үзэж байна. Сүүлийн үед Нямдэлгэр гэдэг залуутай хамтраад залуучуудын сэдэвтэй поп дууны үг бичиж байна. Дууны үг бүртээ би залууст чиглэсэн сургамж өгүүлсэн байлгахыг зорьдог. Одоогоор Нямдэлгэр дуучинтай хамтраад 10 гаруй дуу хийсэн байна. Мөн энэ онд “Цоморлигоо дэлгээгүй цэцэг” номоо хэвлүүлж уншигчдын хүртээл болголоо. Эхлээд бол шүлэг яруу найраг сонирхож байгаад одоо бол хажуугаар нь өгүүллэг, тууж роман бичиж байна. Шүлэг ном зохиолоос би тайвшрал мэдэрдэг.   Монголын Зохиолчдын Эвлэлийн Эрдэнэт хот дахь "Тод-Анир" салбарын гишүүн Нэргүйн Болормаа. тэрээр "Цахилгааны инженерээр төгссөн ч сонирхлынхоо дагуу СЭЗДС-ыг эдийн засагч мэргэжлээр төгсөж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазарт Баяжуулах үйлдвэрт Эдийн засгийн товчооны даргаар ажилладаг. Түүний сонирхол хобби бол яруу найраг. 2012 оноос шүлэг, яруу найраг бичиж эхэлсэн бөгөөд "Уулын хүү", "Ганц л зүг", "Нуган үр", "Үүрд хамт", "Хүслийн гурван од" зэрэг 30 гаруй шүлэг нь дуу болжээ. Мөн тэрээр 2016 онд "Зүүдэнд залрах ээждээ" яруу найраг, 2018 онд "Гурав дахь өдөр" богино өгүүллэгүүд, "Урь нууцалсан хөх шүлгүүд" номоо хэвлүүлж олны хүртээл болгосон бол энэ онд "Цоморлигоо дэлгээгүй цэцэг" номоо нийтэлжээ. Тус бүтээл нь "Од" номын дэлгүүрт худалдаалагдаж байгаа юм байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

5
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 2

  • N.Bolortuya

    Zohuoluudii n bainga unshdag shuu.Amjilt husie egchdee

  • None

    Гарсан дуу болгоныг нь сонссон. Эрч хүчтэй, хөг аялгуутай бүсгүй. Найздаа амжилт хүсье. Уран бүтээлийн эхлэл тавигдахад оролцож, "Баяжуулагч бүсгүй" дууг өлгийдөн авч байсан нь саяхан мэт. Цаг хугацаа тайтай уралдаж байгаа мэт олон сайхан шүлэг, өгүүллэг бас тууж биччихсэн үнэхээр авъяастай байнаа.

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.