“БАЯН” ТАНСАГ ЗООГ
“Баян бүрд” цехийн “Баян” бууз, баншийг танилцуулж байна. Олон жилийн дадлага туршлагатай, өндөр зэрэглэлийн мэргэжлийн тогооч, эрүүл ахуйчаар ахлуулсан тус цех нь нээгдээд удаагүй ч хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаараа онцлог юм.
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас тусгайлан захиж авчруулсан амт чанар, шим тэжээл сайтай, гараар татсан мах, сонгино, давс, гоньдоор амталж, алтан тариан дээд гурилаар бэлтгэсэн бууз банш хэрэглэгчдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Ажил, амьдрал гээд завгүй өрнөх урт өдрүүдээ хэмнэж, сар шинийн ширээгээ нүүр бардам чимэх, ах дүү найз нөхдөө сэтгэл дүүрэн дайлах банш буузаа “Баян бүрд”-ээс захиалаад нэг үзээрэй. “Баян” бууз баншны өнгө үзэмж, амт чанарт дурлана гэдгийг цехийн хамт олон амласан. Тэд өрхийн амьжиргааг дээшлүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд эхлүүлсэн тус бизнесээ цаашид улам өргөжүүлэн, махаа хөрөөдөж ангилаад хавирга, шорлог, котлет, бөөрөнхий мах зэргээр нэр төрлөө нэмэх зорилготой байгаагаа ч дуулгалаа. Тиймээс олны итгэл, хүндлэлийг хүлээх чанартай, найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байгаад эргэлзэх хэрэггүй гэв.
“Баян бүрд” цех Их залуу багийн хуучин өрхийн эмнэлгийн байранд байрлаж байгаа бөгөөд хэрэв тa хүсвэл үйлдвэрлэлийн орчин нөхцөл эрүүл ахуй, мах махан бүтээгдэхүүний чанар зэрэгтэй, зориулалтын хамгаалах хувцас хэрэглэлтэйгээр танилцах боломжтой гэнэ.
Захиалга авах утас: 88532434, 99122434, 99363967
Гоё юм билээ
Бууз банш 2ланг нь авч идсэн гоё амттай бсан шүү. банш нь яг гэрийнх шиг гоё. бууз нь гурил нь нимгэн шөлтэй амттай юм бна лээ. цаашидаа энэ амт чанараа алдахгүй бхыг хүсье