Аутизм болон хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх тухай нийтийн өргөдөлд нэгдэхэд 17 хоног үлдлээ.
Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй. Гэвч аутизм болон хэл ярианы бэрхшээлтэй олон хүүхэд өөрийн онцлогт тохирсон сургалтын орчин, дэмжлэг дутмагаас хичээлээс хоцрох, өөрийгөө илэрхийлэхэд хүндрэлтэй тулгарах, зарим тохиолдолд сургуулийн гадна үлдэхэд хүрч байна.
Тэдэнд бусдаас илүү зүйл хэрэггүй. Харин өөрийнх нь онцлогийг ойлгох багш, туслах хэл засалч, тохирсон хөтөлбөр, дэмжих орчин шаардлагатай юм.
Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор сургууль бүрд хүүхдийн онцлогт нийцсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, тэгш хамруулах сургалтын орчныг бүрдүүлэхийг уриалсан нийтийн өргөдөл УИХ-ын Нийтийн өргөдлийн системд байршаад байна.
Уг өргөдлийг 33,000 иргэний гарын үсгээр дэмжүүлж чадвал УИХ-аас Ажлын хэсэг байгуулагдан, асуудлыг төрийн бодлогын түвшинд хэлэлцэх боломж бүрдэх юм.
Одоогийн байдлаар 3050 иргэн гарын үсэг зурсан бөгөөд санал авах хугацаа 2026 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 09:00 цагт дуусна. Үлдсэн 17 хоногт шаардлагатай 33,000 гарын үсэгт хүрэхэд олон нийтийн оролцоо чухал байна.
ТЭДЭНД ОЙЛГОХ БАГШ, ДЭМЖИХ ОРЧИН Л ХЭРЭГТЭЙ.
Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө та ч бас саналаа өгч, гарын үсгээ зураарай.
Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.