Үндсэн агуулга руу шилжих
Үүлэрхэг Орхон -8°/5°
  • USD 3601.78
  • EUR 4023.91
  • CNY 539.65
  • RUB 43.81
  • KRW 2.67
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

УЛААНБААТАР ТЕАТР, “АНИР” ПОП ОРКЕСТРЫН ХАМТАРСАН ТОГЛОЛТ МАРГААШ “CuMo ARENA”-Д БОЛНО

УЛААНБААТАР ТЕАТР, “АНИР” ПОП ОРКЕСТРЫН ХАМТАРСАН ТОГЛОЛТ МАРГААШ “CuMo ARENA”-Д БОЛНО

Эрдэнэт хотын “CuMo Arena” цогцолборын нээлтийн цуврал арга хэмжээний хүрээнд Улаанбаатар театр, “Анир” поп оркестрын хамтарсан тоглолт маргааш буюу 11 дүгээр сарын 10-ны 19:00 цагт болно.

Тоглолтоор сонгодог хөг аялгуу, орчин үеийн хөгжмийн хэмнэл, амьд оркестрын хүчирхэг эгшгийг нэгэн тайзнаа нэгтгэж, үзэгчдэд уран сайхны онцгой мэдрэмж хүргэхээрээ онцлог.

Монголын анхны хувийн мэргэжлийн поп оркестр гэдгээрээ танигдсан “Анир” нь симфони хөгжмийг цахилгаан хөгжимтэй хослуулж, сонгодгоос эхлээд рок, жазз, поп зэрэг олон төрлийн хөгжмийн урсгалаар уран бүтээлээ хүргэдэг. Мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн тус оркестр нь 20 гаруй жилийн түүхтэй “Анир” студийн дэргэд байгуулагдсан юм. 

Тоглолтын мэдээлэл:

  • Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 10

  • Цаг: 19:00

  • Байршил: “CuMo Arena”

  • Тасалбарын үнэ: 60,000 төгрөг

Тасалбар худалдаалах цэгүүд:

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолбор

  • Хангарьд спорт палас

  • “CuMo Arena”

  • TICKET.mn

Лавлах утас: 9903-9200, 9935-1938, 7577-3446, 7577-3488

Хөгжмийн олон өнгө, амьд оркестрын эгшиг, театрын урлагийн гайхамшгийг нэгэн үдэш мэдрэхийг хүсвэл энэ тоглолтыг зориорой.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.