Хөх хотод зохион байгуулагдаж буй олон улсын уралдаант наадамд Монгол, Орос, Хятад гурван улсын хүүхэд багачууд авьяас, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
БНХАУ-ын Хөх хотод зохион байгуулагдаж буй “ТОРГОНЫ ЗАМ – 4” олон улсын уралдаант наадмын дууны төрөлд 17 хамтлаг, гоцлол болон цөөхүүл төрөлд нийт 68 оролцогч оролцжээ.
Тус наадамд МУСТА Д.Бямбасүрэн багштай дуулах урлагийн ангийн сурагчид амжилттай оролцож, дараах амжилтыг үзүүллээ.
Хамтлаг дууны төрөлд:
-
“Уран-Аялгуу” хамтлаг /том/ — УГЗ Д.Пүрэвсүрэнгийн хөгжим, СГЗ Дашдондовын шүлэг “Аав, ээж минь уурхайчин” дуугаар алтан медаль;
-
“Өсөх нахиа” хамтлаг /бага/ — Галмандахын хөгжим, Баасанжавын шүлэг “Бага насны он жилүүд” дуугаар алтан медаль хүртэв.
Дууны гоцлол, цөөхүүл төрөлд:
Ахлах насны ангилалд УГЗ Д.Пүрэвсүрэнгийн найруулга “Аз жаргалын цэцэг” бүтээлээр:
-
11а ангийн сурагч Баяннамсрай;
-
9а ангийн сурагч Усны-Эх;
-
9б ангийн сурагч Ану нар алтан медаль хүртлээ.
Бага насны ангилалд С.Батболдын аялгуу “Сурагчийн дэвтэр” дуугаар:
-
5б ангийн сурагч Түмэнбаяр;
-
3а ангийн сурагч Маралгоо нар алтан медалийн эзэд болов.
Түүнчлэн дуулах урлагийн багш МУСТА Д.Бямбасүрэн “Шилдэг удирдаач багш” цомын эзнээр шалгарсан нь энэ удаагийн амжилтыг улам баяжууллаа.
Мөн тус наадамд Уран эгшиг сургуулийн МУСТА Г.Сэлэнгэ багштай бүжиглэх урлагийн ангийн сурагчид дараах амжилтыг үзүүллээ.
Гоцлол, цөөхүүл бүжиг төрөлд
1. Ахлах нас 12а ангийн сурагч Б.Урангоо, А.Анударь, А.Мишээл нар АЛТАН МЕДАЛЬ
2. Дунд анги: 7а ангийн сурагч Б.Маралмаа МУСТА Г.Слэнгийн дэглэлт "Хатар наадаан" бүжгээр АЛТАН МЕДАЛЬ
ХАМТЛАГ БҮЖИГ ТӨРӨЛД
1. Ахлах насны ангилал:
Цэгц гоо хамтлаг МУСТА Г.Сэлэнгийн дэглэлт "Дайчин охид" бүжгээр ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ
2. Дунд нас:
Молор хамтлаг: МУСТА Г.Сэлэнгийн дэглэлт "Ёохор" бүжгээр ХҮРЭЛ МЕДАЛЬ, цомын эзэн боллоо.
Бэлтгэсэн багш МУСТА А.Шинэбаяр
Олон улсын тайзнаа авьяас чадвараа сорьж, эх орныхоо нэрийг дуурсгасан багш, сурагчдадаа баяр хүргэе. Мөн тэднийг энэхүү томоохон уралдаанд оролцоход бүх талаар дэмжсэн удирдлага, хамт олон, эцэг эхчүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Авьяас хөдөлмөрөөрөө амжилтын оргилд хүрсэн маргаашийн эзэддээ баяр хүргэе!
Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.