Орхон аймгийн 14-р сургуулийн 9б ангийн сурагч О.Сарантуяа олон улсын урлаг, соёлын наадамд амжилттай оролцлоо.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо зохион байгуулагдсан “Агуу их цайны зам” олон улсын урлаг, соёлын наадамд Орхон аймгийн 14-р сургуулийн 9б ангийн сурагч О.Сарантуяа хамтлаг болон ганцаарчилсан төрлөөр оролцжээ.
Тэрээр хамтлагийн төрөлд тэргүүн байрт шалгарч, АЛТАН МЕДАЛЬ хүртсэн бол ганцаарчилсан төрөлд мөн амжилттай оролцсон байна.
Авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ олон улсын тайзнаа амжилт гаргасан О.Сарантуяадаа баяр хүргэж, цаашдын урлагийн замналд нь улам их амжилт хүсэн ерөөе!
Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.