Үндсэн агуулга руу шилжих
Үүлэрхэг Орхон -8°/5°
  • USD 3601.78
  • EUR 4023.91
  • CNY 539.65
  • RUB 43.81
  • KRW 2.67
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

“ЧИНГИС ХААН” ЦОМЫН ТӨЛӨӨ 128 ХҮЧТЭН ӨРСӨЛДӨНӨ

“ЧИНГИС ХААН” ЦОМЫН ТӨЛӨӨ 128 ХҮЧТЭН ӨРСӨЛДӨНӨ

Монгол бахархлын өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ойд зориулсан “Чингис хаан” цомын төлөөх хүчит 128 бөхийн барилдаан маргааш буюу 11 дүгээр сарын 10-нд болно.

Монгол бөхийн өргөөнд 13:00 цагаас эхлэх тус барилдаанд улс, аймгийн цолтой, чансаа өндөр бөхчүүд зодоглоно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 165 дугаар зарлигаар Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” цом олгож байхаар шийдвэрлэсэн юм.

Өмнөх хоёр жилийн цомын эзэд:

  • 2024 он: Улсын харцага Э.Даш анхны цомын эзэн болж, долоон даваагаар түрүүлсэн. Улсын заан С.Сүхбат үзүүрлэсэн.

  • 2025 он: Улсын арслан Э.Батмагнай түрүүлж, улсын заан С.Сүхбат үзүүрлэсэн.

Ийнхүү энэ жилийн барилдаанд хэн түрүүлж, “Чингис хаан” цомын гурав дахь эзэн болох бол?

Барилдааны мэдээлэл:

  • Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 10

  • Цаг: 13:00

  • Байршил: Монгол бөхийн өргөө

Тасалбарын үнэ:

  • А тасалбар – 40,000 төгрөг

  • Б тасалбар – 20,000 төгрөг

Тасалбарыг Ticket.mn-ээр захиалах боломжтой

Монголын үндэсний бөхийн холбооноос 11-р сард зохион байгуулагдах барилдааны хуваарь 

11.08 Ням 11:00 цагт
Аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,

- 11.07-08
Европын аварга шалгаруулах барилдаан /Франц улсын Мюлуз хот/

- 11.10 Мягмар 13:00 цагт
Монгол бахархалын өдөрт зориулсан "Чингис хааны цом"-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан,

- 11.14 Бямба 14:00 цагт
Эрдэнэт хотын “CUMO ARENA”-ийн нээлтэд зориулсан Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан /Орхон аймаг, Эрдэнэт хот/

- 11.21 Бямба 15:00 цагт
МҮБХ-ны “Алтан Цом”-ын төлөөх барилдаан

- 11.22 Ням 14:00 цагт
"Моничат аппликейшн"-ий нэрэмжит Аймгийн наадмын түрүү бөхчүүдийн барилдаан,

- 11.26 Пүрэв 13:00 цагт
Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхий барилдаан,

- 11.27 Баасан 12:00 цагт
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,

- 11.28 Бямба 13:00 цагт
Буриад түмний баяр Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 64 бөх, мөн Буриад 64 бөхийн барилдаан,

- 11.29 Ням 15:00 цагт
МҮБХ-ны “Алтан Цом”-ын төлөөх барилдаан тус тус зохион байгуулагдана.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.