“Эрдэнэт үйлдвэр”-ийн “CuMo Arena” цогцолборын нээлтийн хүрээнд 11 дүгээр сарын 5-наас эхлэн урлаг, соёл, спортын долоон төрлийн 12 удаагийн үйл ажиллагаа зохион байгуулна.
Нээлтийн хөтөлбөр:
- 11 дүгээр сарын 5: Олон улсын “Браво” циркийн тоглолт
- 11 дүгээр сарын 10, 19:00 цаг: Улаанбаатар театр, “Анир” поп оркестрын хамтарсан тоглолт
- 11 дүгээр сарын 12, 13: Төрийн соёрхолт Д.Болдын “Хайрын хүч” тоглолт
- 11 дүгээр сарын 14: Хүчит 128 бөхийн барилдаан
- 11 дүгээр сарын 15: Аюуш бурхны насны авшиг хүртээх шашны үйл ажиллагаа. Үнэгүй зохион байгуулна.
- 11 дүгээр сарын 17: Сагсан бөмбөгийн шилдэг багуудын халз тоглолт
- 11 дүгээр сарын 19: Волейболын шилдэг багуудын халз тоглолт
Нээлтийн цуврал үйл ажиллагаагаар нийт 23 мянган хүнд үйлчлэхээр төлөвлөжээ. “CuMo Arena” цогцолбор нь цирк, урлаг, соёл, өв уламжлал, спортын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах боломжтойгоороо онцлог юм.
Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.