SKYZONE ХАМТЛАГИЙН “THE MEMORY” ЦОМГИЙН БАЯР 10-Р САРЫН 16-НД БОЛНО
Эрдэнэт хотын поп хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, уран бүтээлээрээ танигдсан Skyzone хамтлагийн “THE MEMORY” цомгийн баяр 2026 оны аравдугаар сарын 16-нд ZENN HOTEL-ын ТИТЭМ РЕСТОРАНД болно.
Одоогоос 30 гаруй жилийн өмнө Эрдэнэт хотод залуусын дунд хамтлаг байгуулах, хөгжим тоглох, уран бүтээл туурвих сонирхол ид өрнөж, 30-аад хамтлаг уран бүтээлээрээ өрсөлдөж тэр үеийн залуусын сэтгэлд мөнхөрсөн олон уран бүтээлийг бүтээсэн түүхтэй. Тэдний нэг нь яах аргагүй Skyzone хамтлаг юм.
Орцонд гитар тоглож, ая зохиож, хоолой салгаж байсан анхны бэлтгэлээс Хүүхэлдэйн театрын танхим руу шилжин, Энэрэл төвийн дэргэдэх хамтлаг болон өнөө хэр та бидний зүрх сэтгэлд эгшиглэсээр байдаг “Холын чи минь”, “Огторгуйн хайр”, “38-тай аав”, “Бүсгүй”, “Тэнгэрийн заадас” зэрэг олон уран бүтээлийг бүтээсэн түүхтэй.
Хамтлагийн бүрэлдэхүүн хэд хэдэн удаа шинэчлэгдсэн ч тэдний дуунууд Эрдэнэтийн залуусын дунд хит болж, нэгэн үеийнхний дурсамж болон үлдсэн юм.
Тэртээ 20 гаруй жилийн өмнө бүтээгдсэн дээрх уран бүтээлүүдээс бүрдсэн анхны цомгоо “THE MEMORY” нэртэйгээр та бүхэндээ хүргэж, баяраа тэмдэглэж байна.
“Нэг цомог. Нэг үе. Мянган дурсамж” уриан дор зохион байгуулагдах “THE MEMORY” цомгийн баяр нь Skyzone хамтлагийн уран бүтээлийг шинэ өнгө төрхөөр хүргэхээс гадна 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үеийн хөгжмийн дурсамжийг сэргээсэн онцгой үдэш болох юм.
Тоглолтод Skyzone хамтлагаас гадна Монголын рок, поп хөгжмийн ертөнцийн төлөөлөл болсон MC Collection, Freezone хамтлагийн Төрөө, Рунаа, B.E.G хамтлаг болон DJ Buyаnttt нар зочин артистаар оролцож, уран бүтээлээ толилуулна.
Skyzone хамтлаг анхны цомгийн баяртаа зориулан дурсгалын хэвлэмэл тасалбар гаргасан бөгөөд тасалбар бүрт “THE MEMORY” цомгоо бэлэглэх юм.
Тоглолтын мэдээлэл:
Огноо: 2026 оны аравдугаар сарын 16
Байршил: Эрдэнэт хот, ZENN HOTEL, ТИТЭМ Ресторан
Хаалга нээх цаг: 19:00
Тоглолт эхлэх цаг: 19:30
Тасалбарын үнэ: 69,000 төгрөг
Тасалбар захиалах утас: 9110-9699, 8819-1336
Ийнхүү Эрдэнэтийн нэгэн үеийн залуусын дурсамж болсон Skyzone хамтлаг олон жилийн дараа уран бүтээлүүдээ шинэчлэн, анхны цомгийн баяраараа сонсогчидтойгоо дахин уулзах гэж байна.

C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67






















































СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.