Жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний дуу хоолойг сонсох, аюулгүй, ээлтэй орчинд өсөж хөгжих боломжийг бүрдүүлэхийн чухлыг дэлхий нийтэд уриалдаг.
2026 оны Дэлхийн хүүхдийн өдрийг “Миний өдөр, миний эрх, миний ирээдүй” уриан дор тэмдэглэж байна. Энэ нь хүүхэд бүрийн эрхийг хүндэтгэж, санал бодлыг нь сонсох, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг нь дэмжихэд чиглэж буй юм.
Монгол Улсад хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг бодит ажил болгох зорилгоор Ерөнхий сайдын санаачилсан “Хүүхдийн төлөө ЗА бол ЗААВАЛ ХИЙЕ” үндэсний хөдөлгөөн өрнөж байна. Тус хөдөлгөөн нь хүүхдийн эрхийн зөрчил, эрсдэлийг үл тоомсорлохгүй байх, иргэн бүрийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Хүүхэд хамгаалал зөвхөн нэг байгууллагын үүрэг биш. Төрийн байгууллага, аж ахуйн нэгж, эцэг эх, иргэн бүр хүүхдийн эрхийг хүндэтгэж, хамгаалах үйлсэд бодит оролцоотой байхыг уриалж байна.
Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.