Үндсэн агуулга руу шилжих
Үүлэрхэг Орхон -8°/5°
  • USD 3601.78
  • EUR 4023.91
  • CNY 539.65
  • RUB 43.81
  • KRW 2.67
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

65 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ “ЖАРГАЛАНТ” ЗУСЛАН ШИНЭ ХОТХОНТОЙ БОЛЛОО

65 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ “ЖАРГАЛАНТ” ЗУСЛАН ШИНЭ ХОТХОНТОЙ БОЛЛОО

Булган аймгийн хүүхэд багачуудыг 60 хүүхдийн багтаамжтай шинэ, тохилог хотхон ирэх зунаас хүлээн авна.

Булган аймгийн 65 жилийн түүхтэй “Жаргалант” хүүхдийн зуслангийн шинэ бүтээн байгуулалт болох 60 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Жаргалант хотхон”-ы барилгын ажил бүрэн дуусаж, Улсын комисс ажиллан ашиглалтад хүлээн авлаа.

Тус зусланг шинэчлэн хөгжүүлэх саналыг аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир 2025 оны тавдугаар сард Булган аймагт зохион байгуулагдсан Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болон Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр дэвшүүлж байжээ.

Ийнхүү Булган нутгийн хүүхэд багачуудын амарч, хөгжих ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэх шинэ бүтээн байгуулалт ашиглалтад орсноор “Жаргалант” зуслан ирэх оноос шинэ хотхондоо хүүхдүүдээ хүлээн авах боломж бүрдэж байна.

Энэхүү бүтээн байгуулалт нь зуслангийн 65 жилийн түүхийг үргэлжлүүлж, хүүхэд бүрд чанартай амралт, хөгжлийн орчин бүрдүүлэхэд чиглэсэн чухал хөрөнгө оруулалт боллоо.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.