Үндсэн агуулга руу шилжих
Үүлэрхэг Орхон -17°/-10°
  • USD 3603.64
  • EUR 3970.13
  • CNY 540.33
  • RUB 43.83
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМ БОЛЛОО

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМ БОЛЛОО

Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг угтсан сарын аяны хүрээнд Орхон аймгийн Хараагүйчүүдийн холбооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Урлагийн их наадам” зохион байгууллаа.

Наадамд 6-73 насны 50 гаруй оролцогч 16 наснаас доош, 16 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар дуу, бүжиг, уран уншлага, хөгжим гэсэн дөрвөн төрлөөр авьяас, ур чадвараа сорин өрсөлджээ.

Ийнхүү оролцогчид урлагаар дамжуулан авьяасаа нээн харуулж, нэг өдрийг баяр хөөр, догдлол, дурсамжаар дүүрэн өнгөрүүлсэн байна.

Зохион байгуулагчдын зүгээс энэхүү наадам нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан урлаг, соёлын үйл ажиллагаа, оролцох боломжийг нэмэгдүүлэх хэрэгцээ байгааг харууллаа хэмээн онцоллоо.

Урлагийн их наадмыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Орхон аймгийн ЗДТГ, Залуучуудын ордон болон оролцогчдын медалийг ивээн тэтгэсэн “Тод өнгө” хэвлэлийн газарт талархал илэрхийллээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.