Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Шинжлэх ухааны академид хүртээлээ. “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг 2005 оноос эхлэн төр, нийгэм, шинжлэх ухаан, урлаг, соёл, спортын салбарт онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэн, байгууллага болон гадаадын нэр хүндтэй зүтгэлтнүүдэд хүртээж ирсэн түүхтэй.
Өмнө нь тус одонг хүртсэн эрхмүүд:
* 2005 он: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
* 2006 он: Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав * 2009 он: Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
* 2010 он: Төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж * 2011 он: Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
* 2012 он: УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл
* 2013 он: Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
* 2014 он: Нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай
* 2015 он: Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо
* 2016 он: Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
* 2017 он: Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр
* 2019 он: The Hu хамтлаг
* 2021 он: Сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа; Монгол Улсын Зэвсэгт хүчин
* 2022 он: Академич, доктор, профессор Д.Доржготов; АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд
* 2023 он: Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга
* 2024 он: НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн
* 2025 он: Төрийн шагналт, академич С.Нарангэрэл
“Чингис хаан” одонг ямар шалгуураар хүртээдэг вэ?
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, хүмүүнлэг, ардчилсан нийгмийг хөгжүүлэх, төрт ёс, түүх, соёлын уламжлалыг судлан өвлүүлэх, дэлхий дахинд Монгол Улсыг сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэн, хамт олон, хуулийн этгээдэд хүртээдэг. Мөн хүн төрөлхтний амар амгалан байдал, улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлтийг бэхжүүлэх, Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэр хүндийг дэлхий дахинд өргөхөд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын төр, нийгмийн зүтгэлтэн, иргэдэд олгодог юм.
Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.