Үндсэн агуулга руу шилжих
Бага зэргийн цас Орхон -12°/-5°
  • USD 3596.3
  • EUR 4041.88
  • CNY 537.81
  • RUB 42.94
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

МОНГОЛ СУРАГЧДАД ЗӨӨЛӨН УР ЧАДВАР ОЛГОХ “ИХ НҮҮДЭЛ” ЭХЭЛЖ БАЙНА

МОНГОЛ СУРАГЧДАД ЗӨӨЛӨН УР ЧАДВАР ОЛГОХ “ИХ НҮҮДЭЛ” ЭХЭЛЖ БАЙНА

Ерөнхий боловсролын сурагчдын “Их нүүдэл” шатрын хөтөлбөрийн нээлтийн танилцуулга уулзалт Төрийн ордонд боллоо.

Дэлхийн шатрын холбооноос Монгол Улсад 10 мянган иж бүрдэл шатар бэлэглэж, ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг албан ёсоор оруулахаар болжээ.

Шатар нь хүүхдэд зөвхөн нүүдэл тооцоолох бус тэвчээртэй байх, шийдвэр гаргахаасаа өмнө тунгаан бодох, алдаанаасаа суралцах, өөрийн үйлдэлд дүгнэлт хийх зэрэг амьдралд хэрэгтэй чухал ур чадварыг төлөвшүүлэхэд ач холбогдолтой.

Хиймэл оюун ухааны эрин үед хүүхдийн оюуны чадамжийн зэрэгцээ сэтгэл хөдлөлөө удирдах, бусдыг ойлгох, хариуцлагатай шийдвэр гаргах чадвар улам чухал болж байна. Энэ утгаараа сургууль бүрийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг нэвтрүүлж буй нь хүүхдийн хөгжил, төлөвшилд оруулах томоохон хөрөнгө оруулалт болж байна.

Монгол хүүхэд бүрийн оюунд хөрөнгө оруулах “Оюуны их нүүдэл” ийнхүү эхэлж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.