Үндсэн агуулга руу шилжих
Бага зэргийн цас Орхон -12°/-5°
  • USD 3596.3
  • EUR 4041.88
  • CNY 537.81
  • RUB 42.94
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ИРЭХ САРУУДАД ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

ИРЭХ САРУУДАД ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Цаг уурын байгууллагын гаргасан 10-12 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр ирэх саруудад нутгийн зарим хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хүйтэн болон хур тунадас ихтэй байх төлөвтэй байна.

Аравдугаар сард баруун аймгуудын нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан, харин Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Завханы зүүн хэсэг болон Төв, Хэнтийн зарим нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй.

Арваннэгдүгээр сард Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Хөвсгөл, Архангайн зүүн болон Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Харин Өмнөговь, Дорноговь, Баянхонгор, Дундговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр хур тунадас ахиу орох төлөв ажиглагджээ.

Арванхоёрдугаар сард баруун болон төвийн зарим нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол Өмнөговь, Дорноговийн ихэнх, Баянхонгорын өмнөд хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байна.

Цаг уурын байгууллагаас зуны улиралд хуурай, гандуу байсан, бэлчээрийн даац муу болон хадлан тэжээлийн нөөц багатай нутгийн иргэд, малчдад өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангаж, малын тэжээл, өвс хадлангаа нөөцлөхийг зөвлөж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.