Хүүхэд бүрийн ертөнц, мөрөөдөл, ирээдүйг онцлох шинэ булан нээгдлээ.
Мэдээллийн UTGA.mn сайт хүүхэд багачууддаа зориулсан “Маргаашийн эзэд” шинэ булангаа нээлээ.
Энэхүү булангаар хүүхдүүдэд хэрэгтэй, сонирхолтой мэдээ мэдээлэл, танин мэдэхүйн нийтлэл, боловсрол, эрүүл мэнд, ном зохиол, шинжлэх ухаан, байгаль орчин болон хүүхдийн хөгжилтэй холбоотой агуулгыг хүргэх юм.
Мөн хүүхэд багачуудын авьяас чадвар, амжилт бүтээл, сайн үйлс, шинэ санаачилга, хүсэл мөрөөдлийг олон нийтэд таниулж, тэдний дуу хоолой, үзэл бодлыг хүндэтгэн хүргэхийг зорьж байна.
Хүүхэд бол зөвхөн ирээдүйг бүтээгчид төдийгүй өнөөдрийн нийгмийн үнэ цэнтэй гишүүд юм. Тиймээс тэдэнд нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон, ойлгомжтой, сонирхолтой, хэрэгцээтэй мэдээлэл хүргэхийн зэрэгцээ хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн илрүүлэх, амжилтыг нь урамшуулах, сайн сайхныг нь түгээн дэлгэрүүлэх нь чухал билээ.
Хүүхэд бүрийн түүх үнэ цэнтэй
Сургуулийнхаа тэмцээнд амжилт гаргасан сурагч, бусдад тусалсан бяцхан баатар, шинэлэг бүтээл туурвисан хүүхэд, ном унших дуртай, авьяас чадвараа хөгжүүлж яваа эсвэл хичээл зүтгэлээрээ бусдад үлгэрлэж буй хүүхэд бүрийн түүх олон нийтэд хүрэх үнэ цэнтэй.
Иймээс эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, сургуулийн нийгмийн ажилтан болон хүүхэдтэй ажилладаг байгууллагуудыг хүүхдийн амжилт бүтээл, сайн үйлс, авьяас чадвар, сонирхолтой санаачилгын талаарх мэдээллээ UTGA.mn сайтын “Маргаашийн эзэд” буланд ирүүлэхийг урьж байна.
Та бүхэн хүүхдийнхээ болон өөрийн сургууль, хамт олны хүүхдүүдийн бахархам амжилт, бүтээл, эерэг үлгэр дуурайлал болсон үйл явдлын талаар мэдээлэл, гэрэл зургийн хамт бидэнд илгээх боломжтой.
Ирүүлсэн мэдээллийг редакц нягталж, хүүхдийн эрх, хувийн нууц, аюулгүй байдлыг харгалзан нийтлэх бөгөөд хүүхэд бүрийн сайн сайхныг олон нийтэд хүргэхийг зорих юм.
Мэдээлэл хүлээн авах цахим шуудан: utga.mn@gmail.com
Хүүхдийн зураг, нэр болон хувийн мэдээллийг илгээхдээ эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг авсан байна.
Хүүхэд бүрийн амжилтыг анзаарч, сайн сайхныг нь түгээцгээе. Учир нь хүүхэд бүрийн түүх үнэ цэнтэй.
“Маргаашийн эзэд” — Хүүхэд бүрийн ертөнц, мөрөөдөл, ирээдүй.
UTGA.mn — Мэдээллийг утга учиртай хүргэнэ.
Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.