ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨСВӨРИЙН СУРЫН ХАРВАА ЭХЭЛЛЭЭ
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа 2026 оны долоодугаар сарын 5-ны өдөр албан ёсоор эхэллээ.
Энэ жилийн өсвөрийн сурын харваанд улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 420 өсвөрийн харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.
Үндэсний их баяр наадмын сурын харвааны тэмцээн дараах хуваарийн дагуу үргэлжилнэ.
- Долдугаар сарын 5–6-нд – Өсвөрийн сурын харваа
- Долдугаар сарын 7-нд – Урианхай сурын харваа
- Долдугаар сарын 8-нд – Буриад сурын харваа
- Долдугаар сарын 9–12-нд – Үндэсний их сурын харваа
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын сурын харваанд нийт 1700 гаруй харваач оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд Монголын үндэсний сурын спортын уламжлал, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, шилдэг харваачдыг тодруулах өргөн цар хүрээтэй наадам болох юм.
Үндэсний сурын харваа нь монгол түмний өв соёл, үндэсний спортын үнэт уламжлалыг хадгалан хөгжүүлэхийн зэрэгцээ залуу үеийнхэнд өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой бөгөөд наадмын өдрүүдэд шилдэг харваачдын өрсөлдөөн үзэгчдийн анхаарлыг татах төлөвтэй байна.







C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67






















































СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.