ТЭТГЭВЭРТ ГАРСАН ЦАГДАА НАР СУРГУУЛИУДАД “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА”-ГААР АЖИЛЛАНА
Тэтгэвэрт гарсан цагдаагийн алба хаагчид 2026 оны есдүгээр сарын 1-нээс ерөнхий боловсролын сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа”-гаар ажиллаж эхэлнэ.
“Хүүхэд хамгаалагч цагдаа”-гаар ажиллах алба хаагчдын төлөөллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.
Тус санаачилга нь хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль болон сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах зорилготой “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна.
Хөтөлбөрийн хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” ажиллах юм.
Тэдгээр алба хаагчид нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд бөгөөд сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана.
Тухайлбал, сургууль болон түүний ойр орчмын хүүхэд олноор цуглардаг, хараа хяналт сул, гэмт хэрэг, зөрчил гарах эрсдэлтэй цэг, орц, гарц болон замын хөдөлгөөний нөхцөлд эрсдэлийн үнэлгээ хийж, илэрсэн эрсдэлийг арилгуулахад анхаарч ажиллах аж.
Мөн үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, цахим дээрэлхэлт, залилан, бэлгийн хүчирхийлэл зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай мэдээлнэ.
Түүнчлэн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлж, хамгаалах арга хэмжээ авч ажиллах юм.
Ингэснээр сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ахмад цагдаагийн алба хаагчдын туршлага, ур чадварыг ашиглах боломж бүрдэж байна.
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67






















































СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.