Үндсэн агуулга руу шилжих
Манантай Орхон -12°/-4°
  • USD 3596.3
  • EUR 4041.88
  • CNY 537.81
  • RUB 42.94
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ОРХОН АЙМГИЙН 5 ДУГААР СУРГУУЛЬ 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛЭЭ 2853 СУРАГЧТАЙГААР ЭХЛҮҮЛЛЭЭ

ОРХОН АЙМГИЙН 5 ДУГААР СУРГУУЛЬ 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛЭЭ 2853 СУРАГЧТАЙГААР ЭХЛҮҮЛЛЭЭ

Хичээлийн шинэ жилийн өдөр буюу 9 дүгээр сарын 1-нд Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр 5 дугаар сургуульд хүрэлцэн ирж, сургуулийн үйл ажиллагаа болон орчин нөхцөлтэй танилцлаа. Тус сургуульд 2026–2027 оны хичээлийн жилд 64 бүлэгт нийт 2853 сурагч суралцаж байна. Үүнээс нэгдүгээр ангид 5 бүлэгт 232 сурагч элсэн орж, эрдмийн их өргөөний босгыг алхжээ. Сурагчдын сурч, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр тус сургуульд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, бүтээн байгуулалт, тохижилтын ажлууд хэрэгжүүлсэн байна. Энэ үеэр сургуулийн зүгээс хүүхдүүдийн сурч, хөгжих орчныг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт, дэмжлэгт нийт багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдын өмнөөс Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаярт чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Хүүхэд бүрийн төлөө хийсэн хөрөнгө оруулалт — ирээдүйн төлөөх хөрөнгө оруулалт юм. 5 дугаар сургуулийн нийт сурагч, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.