Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Хүүхдийн зуслан 100- ирээдүйн хөгжлийн эхлэл” хүндэтгэлийн арга хэмжээ Хүүхдийн ордны Их танхимд 10 дугаар сарын 26-нд зохион байгуулагдав. Боловсролын яам, ГБХНХЯ, ХГБХХЕГ-аас хамтран зохион байгуулсан тус хүндэтгэлийн арга хэмжээнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, ГБХНХ-ийн сайд Т.Аубакир, үе үеийн хүүхдийн зуслангийн удирдлагууд,ажилтнууд оролцлоо.
Энэхүү ойг тохиолдуулан Засгийн газраас хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай 299 дүгээр тогтоолыг баталжээ. Тус тогтоолоор зуслангийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар тусгасан байна.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас монгол хүүхдүүдийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөөлөх бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ бодлогын хүрээнд “Гэрт ойрхон сургууль бол хамгийн сайн сургууль байна” “Гэрт ойрхон цэцэрлэг бол хамгийн сайн цэцэрлэг байна” гэдэг зорилт тавьсан. Одоо хүүхэд бүр гэртээ ойрхон зуслантай болох бодлогын төлөө явж байна. Засгийн газрын тогтоолыг амьдралд хэрэгжүүлэхийн тулд сургууль зуслан хоёрын гагнаасыг маш сайн хийх шаардлагатай. Хүүхэд анги, танхимаас мэдлэг олж авдаг бол зуслан дээр амьдралд бэлтгэгдэх ур чадварт суралцах бодлогыг хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Тийм учраас манай боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа оюуны тамиртай, биеийн тамиртай, сэтгэлийн тамиртай хүүхдүүдийг бэлтгэх хэрэгжилт нь зуслангаар дамжиж олгогдох ёстой” хэмээн онцлов.
Арга хэмжээний үеэр салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан юм.
Эх сурвалж: Боловсролын яам
Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.