ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМ ДЭХ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ХҮНС ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕРИЙН ЖАГСААЛТ:
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ: хүнсний бараа, жимс, жимсгэн худалдан авахад 230-аад сая төгрөг.
Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дэх “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хүнс худалдан авах тендерийн жагсаалт:
- Чангаанз: 37,050,000 төгрөг
- Зэрлэг жимс: 14,652,933 төгрөг
- Хар чавга: 48,165,000
- Даршилсан мөөг: 48,450,007 төгрөг
- Майонез: 48,449,991 төгрөг
- Шилтэй алаг салат: 29,853,342 төгрөгөөр худалдан авахаар тендер зарлажээ.
Нэг ёсондоо тэвчиж болохуйц зардал гэж үзэж болохоор хүнсний бүтээгдэхүүний тендерийн мэдээллээс заримыг нь л оруулж байна.
Уншигч та хэрэв санаж буй бол Монгол Улс 2012-2019 он хүртэлх долоон жилийн хугацаанд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэлгүй, 1650 төгрөгт барьж байсан. 2019 онд 50 хувиар нэмлээ хэмээн сүржин зарлаж, 2475 төгрөг болгож байв.
Түүнчлэн ковидын улмаас 500 гаруй мянган иргэний ажлын байр гүнзгий хямралд өртөж, тогтмол орлогоо алдан, ар гэрийн нөхцөл байдал нь хүндэрсэн энэ үед төрийн гол тулгуур компани болох “Эрдэнэт Үйлдвэр” жимс жимсгэнэ төдийд л зуун саяар нь зарлага гаргаж буй нь зардлаа эрэмбэлэх тухай Засгийн газрын шийдвэртэй нийцэх үү гэдэг асуултыг тавихад хүргэж байна.
эх сурвалж: https://news.zindaa.mn/3pq2
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.