Өнөөдөр СӨБ-ын байгууллагад 3865 хүүхэд хамрагдаж ирц 62,8%-тай байна.
Өнөөдрөөс бүх шатны боловсролын байгууллагууд танхимаар хичээллэж байна. Боловсролын байгууллагаас танхимаар болон цахимаар суралцах сурагчдаас бүртгэл авч үүний үндсэн дээр хичээл сургалтыг оруулж байгаа. Өнөөдрийн байдлаар сурагч болон эцэг эхчүүдийн 96 хувь нь танхимаар хичээллэх саналыг гаргасан байна.
Өнөөдрийн байдлаар СӨБ-ын байгууллагын ирцийн хувьд 3 настай 1069 хүүхэд, 4 настай 1332, 5 настай 1457 хүүхэд цэцэрлэгтээ хамрагдаж ирц 62,8 хувьтай байна. цаашид нэмэгдэх хандлагатай байна гэж Орхон аймгийн БСУГ-ын дарга О.Ариунгэрэлт мэдэгдлээ. 2-р сарын 18 наас шинэчилсэн бүртгэл хийгдэж 36 сараас дээш насны хүүхдийг бүртгэл хийгдэнэ. Харин цэцэрлэгүүдийн ачааллаас хамаарч 24 сараас дээш насны хүүхдийг бүртгэл хийж цэцэрлэгт хамруулах асуудал яригдах юм байна. цэцэрлэг сургууль эхэлж байгаатай холбоотой бүх цэцэрлэг сургуулиудад ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн бөгөөд тусгаарлах өрөөг ч гаргасан байна. цаашид ковидын нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд эцэг эх асран хамгаалагчид сургууль цэцэрлэгийн захиргаа болон анги хариуцсан багш нартай нягт уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.