Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

“Спорт-Олимпизм- Бие бялдрын хүмүүжил” болзолт уралдаан зарлагдлаа.

“Спорт-Олимпизм- Бие бялдрын хүмүүжил” болзолт уралдаан зарлагдлаа.

Энэхүү уралдаан нь олимпизмын хөдөлгөөн, олимпын соёл, боловсрол, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэхэд оршино.

Энэ хүрээнд НЭГ СУРГУУЛЬ-НЭГ БҮТЭЭЛЧ АЖИЛ аян 2 сарын хугацаанд зохион байгуулагдаж нэгдсэн дүнгээ гаргана. Олимпын бамбар нийтдээ 60 гаруй байгууллагуудаар аялах бөгөөд аялсан 1 өдрийн явцад байгууллага дээрээ зохион байгуулсан бүхий л үйл ажиллагаагаа болзолт уралдааны дэвтэрт баримтжуулан бичиж дараагийн газартаа хүлээлгэн өгөх юм. Аяны хүрээнд олимпын бамбарыг аялуулах үйл ажиллагаа өнөөдөр 1-р сургуульд болж байна. Олимпын бамбар СӨБ, ЕБС, МСҮТ, Их дээд сургуулиудаар аялах юм.

Ташрамд мэдээлэхэд МУЗГ-ын 2021-08-25-ны хуралдаанаар “Олимпизмыг түгээн дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх Үндэсний хороо”-г байгуулж даргаар МУЕСайд Л.Оюун-Эрдэнэ  дэд даргаар манай сайд Л.Энх-Амгалан ахалж ажиллаж байгаа.

БШУЯ, БТСУХ, МҮОХ ажлаа уялдуулж, хүчээ нэгтгэж хамтын ажиллагааны  ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ бичиг үзэглэсэн. Орхон аймагт мөн 3 талт санамж бичиг үзэглэн ажлын төлөвлөгөөний дагуу олимпын бамбараа ийнхүү аялуулж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.