Орхон аймгийн номын төв зөөврийн номын сангаар үйлчилж эхэллээ.
Тус номын төвийн хамт олон төрийн байгууллагын ажилтан албан хаагчдад зөөврийн номоор үйлчлэх бөгөөд энэ хүрээнд номын сангийн жилийн эрхтэй карт нээж өгөх юм байна. Төрийн байгууллагуудад зохион байгуулах зөөврийн номын сан тус байгууллагад Даваа гарагт эхэлж баасан гараг хүртэл үргэлжлэх бөгөөд 2 хүртэл ном авч хэрэглэх боломжтой юм байна. түүнчлэн ном хүлээлцэх өдөр тухайн байгууллагын ажилчдын дунд уйгаржин монгол бичгээр "Алтан хонх" уралдааныг зохион явуулж 1 ялагч тодруулан 5-р сард зохион байгуулах Үндэсний бичиг үсгийн баярын уралдаанд оролцох эрхийн бичиг олгох юм байна. Зөөврийн номын сан өнөөдрөөс 6-р сарын 3ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Өнөөдөр Орхон аймгийн МХГазарт зөөврийн номын сан ажиллалаа.
1
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.