“НОГООН-ЭРДЭНЭТ” зөвлөгөөн 02 дугаар сарын 26-нд 08:00 цагт Уурхайчин соёлын ордон их танхимд зохион байгуулагдана.
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Ногоон-Эрдэнэт" хөтөлбөрийг зохион байгуулах зөвлөгөөн энэ сарын 26 нд болно. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ, Улсын Их хурлын гишүүн Д.Батлут, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар оролцоно. Зөвлөгөөний үеэр Монгол Улсын Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулах, “Тэрбум мод” хөдөлгөөнийг хамтран зохион байгуулах хариуцлагын гэрээ байгуулах юм байна. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, “Ногоон-Эрдэнэт” хөтөлбөр, Мод тарих болон мод үржүүлгийн газар байгуулах байршлын төлөвлөлт, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын оролцоогэсэн сэдвүүдээр илтгэл танилцуулагдах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.