СЭЛЭНГЭ АЙМАГ 8,000,000 ШИРХЭГ ТАРЬЦ, СУУЛГАЦ НИЙЛҮҮЛНЭ.
“Тэрбум мод - Сэлэнгэ аймагт” зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын урилгаар БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нар оролцлоо. Зөвлөгөөний үеэр Байгаль орчин, аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дараах гурван үндсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар танилцууллаа.
Өнөөдрийн ойн зөвлөгөөнөөр Сэлэнгэчүүд бодит үр дүнд хүрч, ажил хэрэгч санал санаачилга гаргаж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Ойн зөвлөгөөн ойн нөхөн сэргээлт, мод үржүүлгийн чиглэлд олон жил үр бүтээлтэй ажилласан ажилчдад шагнал гардуулах ёслол, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга зам, бусад илтгэлээр үргэлжилж байна.
Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэнгүүд, болон сум дундын ойн ангийнхантай уулзалт хийсэн.
Уулзалтын үеэр, Сэлэнгэ аймгийн удирдлагууд “Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор танилцуулга, мэдээлэл хийлээ. Тус аймгийн мод үржүүлгийн газруудад өнөөдрийн байдлаар 8 сая тарьц, суулгац бэлэн байгааг мэргэлжилтнүүд ярив. Мөн тарьц, суулгацыг үржүүлэх, хортон шавжаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэхэд бодлого үгүйлэгдэж байгааг дурдаад, салбар яам анхааралдаа авч ажиллахыг хүсэв. Ойн салбарын өмнө тулгамдаж буй олон асуудлаар талууд санал солилцоод, уулзалтын үеэр хөндөгдсөн асуудлуудыг анхаарч ажиллахаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.