Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

Орхон аймгийн удирдлагууд хүүхдээ сонсох өдөртэй болсон.

Орхон аймгийн удирдлагууд хүүхдээ сонсох өдөртэй болсон.

Орхон аймгийн Засаг дарга-Хүүхдийн тэргүүн С.Батжаргалын санаачлагаар хүүхдүүдийн дуу хоолой, санал санаачлагыг сонсож цаашид дэмжиж ажиллах, асуудлын гарц гаргалгаа шийдлийг хамтран ярилцах "ХҮҮХДЭЭ СОНСОЁ" өдрийг зохион байгуулдаг болсон. Тус өдрийн хүрээнд өнөөдөр “Үе тэнгийн дарамт” сэдвийн хүрээнд зохион байгуулагджээ. Энэхүү уулзалтад ЕБС-ын 100д сурагч оролцож сургуулийн орчин дахь үе тэнгийн хүүхдүүдийн дарамт хэрхэн бий болдог яаж шийдвэрлэх, хүүхэд хүүхдэдээ хэрхэн ямар хэлбэрээр нөлөөлөх тухай санал солилцож асуудал, гарц, шийдлээ ярилцлаа.

1-р сарын хүүхдээ сонсоё өдрийн хүрээнд “цахим орчин” сэдвээр зохион байгуулагдсан бөгөөд тухайн үед ирсэн 21 саналд тулгуурлан хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хүүхдүүдэд хүргэлээ. Мөн Хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Баянзул "ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙГ БУУРУУЛАХ НЬ" сэдэвт сургалтыг явууллаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.