Орхон аймгийн өрх бүр 5 мод тарихыг уриалж байна.
Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал: Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймагт 20сая мод тарихаар байгаа нь ойн сангийн хэмжээ 7,7% иар нэмэгдэхээр байгаа юм. Мөн Орхон аймгийн нэг хүнд ногдох ногоон байгууламж 4 дахин нэмэгдэж 18м2 болох боломжтой. Түүнчлэн тарьсан модыг цахимжуулах, мод тарьсан ногоон байгууламж нэмэгдүүлсэн иргэн аж ахуйн нэгжийг урамшуулах, иргэн аж ахуйн нэгжүүдэд мод тарих сургалт хийх гээд тодорхой ажил төлөвлөөд байна. Орхон аймгийн хувьд өрх бүр 5 мод тарих уриалгыг гаргасан. Ингэснээр Орхон аймгийн 28574 өрхүүд мод тарих төдийгүй гэр хорооллын 17165 өрх мод тарьснаар жишиг хороолол бий болох боломж бүрдэнэ.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.