БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ “НОГООН-ЭРДЭНЭТ” ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЛЭЭ
Тэрбээр хэлсэн үгэндээ, цөлжилтийн үнэлгээгээр Орхон аймгийн газар нутгийн 27.3 хувь нь газрын доройтолд дунд болон сул өртсөн байгааг дурдав.
Түүнчлэн хөрсний бохирдлын хувьд цайрын агууламж Орхон аймгийн зарим цэгт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1-2.4 дахин их байгааг онцолсон юм.
Иймээс “НОГООН-ЭРДЭНЭТ” зөвлөгөөнөөр бодит үр дүнд хүрч, ажил хэрэгч санал, санаачилга, зөвлөмж гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээтэй уялдуулж Орхон аймгийн хэмжээнд ойн сан, усан бүхий газарт эвдрэлд орсон талбайг нөхөн сэргээж ойжуулах нь төрийн бодлогыг уялдуулсан, оновчтой арга хэмжээ болохыг онцгой анхаарч ажиллах нь зүйтэй гэлээ.
Орхон аймаг нь 2030 он хүртэл 20.0 сая мод тарьж ургуулах зорилт тавьжээ. Ингэснээр Ойн сангийн талбай 7.7 хувиар, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбай 4 дахин нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Мөн мод тарилтын бүртгэлийг цахимжуулж, мод тарьсан, ногоон байгууламж нэмэгдүүлсэн иргэн, аж ахуй нэгжийг урамшуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.