Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат: Зөвхөн нэг хэсэг нь л хийх биш нийтээрээ гар бие оролцон хийх замаар ажиллацгаая !!!
Ногоон Эрдэнэт зөвлөгөөн болж байна. тус зөвлөгөөнд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат оролцож зөвлөгөөнд амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ: Зөвлөгөөнд Ногоон Эрдэнэт хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон талын байгууллагууд оролцож байгаад талархаж байна. Ялангуяа өнөөдрийн хэлэлцүүлэгт байгаль, орчин аялал жуулчлалын яамны удирдлага өндөр ач холбогдол өгч оролцож байгаад бид ихэд олзуурхаж байна.
Орхон аймгийн хувьд нэг км.кв талбайд 115 хүн ногддог ба энэ нь улсын дунджаас хүн амын нягтралаараа 59.4, хангайн бүсийн дунджаас 78.0 дахин их байгаа,... нийт айл өрхийн 61 хувь нь гэр хорооллын багуудад амьдарч байгаа зэрэг нь агаар болон хөрсний бохирдлын гол нөхцөл шалтгаан болж байна.
Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хаягдлын аж ахуйгаас үүсэж буй цагаан тоос нь орон нутгийн иргэдийн сэтгэлийг зовоосон асуудлын нэг хэвээр байна. Дэлхийн дулааралтай холбоотой Орхон аймгийн агаарын дундаж температур 1973-2021 оны хооронд 1.8 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ, эрчимшил, төрөл нь өөрчлөгдөж, улмаар байгалийн аюултай үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа нь Та бид энэ асуудалд анхаарал хандуулах зүй ёсны шаардлага гарч ирсний илрэл юм.
Ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны үр дүнг өөрийн байгууллагынхаа үйл ажиллагааны нэн тэргүүн шалгуур үзүүлэлтийн нэг болгож ажиллахыг бүх байгууллагын удирдлагуудад уриалж байна.
Хүн бүрийн чин сэтгэл шингэж асар их хүчин чармайлт, хөрөнгө мөнгөөр бий болсон мод бут, ногоон байгууламжаа алхам тутамдаа нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж байхыг Эрдэнэтчүүд Та бүхэндээ уриалж байна аа.
Зөвхөн нэг хэсэг нь л хийх биш нийтээрээ гар бие оролцон хийх замаар ажиллацгаая !!! хэмээн уриаллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.