Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Томуу, томуу төст өвчин их байгаа учир дараах зөвлөмжийг хүргэж байна.

Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсдэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх, буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцлээ сайн дэмжиж витаминлаг, чанартай хоол хүнс идэж хэрэглэх

Биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвших ба ажил амралтаа зохицуулж, хангалттай амарч байх

Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий өмсөж даарахгүй байх

Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар сэлгүүцэж явахгүй байх

Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тосон түрхлэг түрхэх

Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх

Витамин С-ээр баялаг жимс, жимсгэнэ болон шүүс, витаминыг ууж хэрэглэх

Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хийж хэрэглэж байх

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгэн массажыг тогтмол хийж хэвших

Царван болон содтой, давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших. Хэрвээ таны хүүхэд томуу,томуу төст өвчнөөр өвдсөн бол цэцэрлэгт нь явуулахгүйгээр гэрт нь эмчийн зааврын дагуу дулаан орчинд эмчлээрэй.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.