Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт Томуу томуу төст өвчний шинж тэмдэгтэй 191 хүүхэд хэвтэж байгаагаас хүндэвтэр 172, хүнд 9 хүүхэд эмчлэгдэж байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт Томуу томуу төст өвчний шинж тэмдэгтэй 191  хүүхэд хэвтэж байгаагаас хүндэвтэр 172, хүнд 9 хүүхэд эмчлэгдэж байна.

Өнөөдөр Орхон аймгийн ЭМГ-аас мэдээлэл хийлээ. Амбулаториор 10 270 хүн үйлчлүүлсний  (1449) 14.1% ийг Томуу томуу төст өвчин  /ТТӨ/ эзэлж байгаа нь өмнөх  7 хоногоос 4.0%-иар, Улсын төвшнөөс 6.8%-иар тус тус их байна. ТТӨ-тэй нийт тохиолдлын 92.8% нь 0-15 насныхан эзэлж байна. Үүний 91.2%  нь 4 хүртэлх нас үүнээс 0-1 нас нь 46.2%, 2-4 нас нь 53,8%-ийг эзэлж байна. Түргэн тусламжийн дуудлагын  356 дуудлагаас (99) 27.8% -ийг   ТТӨ шалтгаант дуудлага эзэлж  өмнөх 7 хоногоос  7.5% иар их байна.

Орхон аймгийн ЭМГ-аас өгсөн мэдээлэлд дурдагдсанаар

  • Өнөөдрийн байдлаар 191  хүүхэд хэвтэж байгаагаас хүндэвтэр 172,
  • хүнд 9 хүүхэд эмчлэгдэж байна. 
  • Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн  88,8 %-ийг ТТӨ-ний шалтгаант уушгины хатгалгаа  өвчин эзэлж байна.
  • Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн 80-90%-ийг 2-5 хүртэл насныхан
  • Тусгай зөвшөөрөлтэй хувийн хэвшлийн хүүхдийн 5 эмнэлэг өдөр бүр 10:00-18:00 цаг хүртэл ажиллаж өдөрт дундажаар 50-70 хүүхэд үзэж байна.

ЭМБайгууллагууд ТТӨ-нөөс сэргийлэх ЭМСС-г эрчимжүүлж ажиллаж ТТӨ-ний ажлын хэсгийг хуралдуулж, шийдвэр зөвлөмж хүргүүлж, хяналт хийсэн. 

Мөн хүүхдийн байгууллагын  ирцийн тандалтыг өдөр бүр БШУГ-аас авч байна./3 сарын 07-ны байдлаар Цэцэрлэг-54,7%, ЕБС- 84,6% хамрагдалттай байна. 

Орхон аймгийн хэмжээнд Уртасгасан цагийн зохицуулалтад оруулсан. 

Эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 08:00-20:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. мөн суурь өвчтэй, эрхтэн тогтолцооны эмгэгтэй 5 хүртэл насны хүүхдүүдийг гэрээр идэвхтэй  хянаж байна.

Орхон аймгийн хэмжээнд дараах зохицуулалтыг хийгээд байна.

- Хүүхдийн тасгийн хүлээн авахын үзлэгийн ачааллыг бууруулах ЭМГ-ын даргын 2022 оны А/15 дугаар тушаалаар ӨЭМТ, ХХ-ийн хүүхдийн эмнэлгийн  эмч нарыг  2 сарын 28-наас эхлэн 4 сарын 01 хүртэл хүлээн авахад  нэмэлтээр жижүүр хийх хуваарь батлан  үзлэгийн 50%-ийг үзэж байна.

- Хүүхдийн орны тоог нэмэгдүүлэх Хүүхдийн 55 ортой, нэмэлтээр 120 ор дэлгэсэн, төрөхийн 4 давхарт 50 ор дэлгэж нийт 220-230-д хүргэж нэмэгдүүлнэ.

-Хүний нөөцийг  нэмэгдүүлэх чиглэлд Хүүхдийн тасагт үндсэн-6 эмч  нэмэлтээр  декрит 1, нярайн 1 эмч-8 эмч, Жижүүрийн хугацаанд 3 эмч+өрхийн  1 эмч  нийт 4 эмч  ажиллуулж байна. Хүүхдийн тасагт   үндсэн -17 сувилагч, жижүүрийн хугацаанд  6 сувилагч ажиллаж байна.

 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.