"Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь" форум маргааш болно
Форумд оролцогчид өнөөдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазрын бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Соёл, урлагийн цогцолборын “Цахим музей”-тэй танилцаж үйлдвэрийн түүхийг үзлээ. Соёл урлагийн цогцолборын цахим музей нь Монгол улсдаа анхны виртуал музей гэдгээрээ онцлог юм. Тус музей нь 4D технологи ашиглан үйлдвэрийн 6 обектийг виртуал орчинд макет хэлбэрээр буулгасан төдийгүй үйлдвэрийн анхны гэсэн бүхнийг багтаасан музей юм.
“Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь" форум маргааш УСО-нд болно. Нээлтэд Монгол улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан, Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбат,Орхон аймгийн засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал нар оролцоно.
Мөн Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт “Шинэ сэргэлтийн бодлого аж үйлдвэрийн салбарт хэрэгжих нь”
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо “Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан хууль, эрх зүйн шинэчлэл”
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн өмчит компаниудын үүрэг, оролцоо”
Зам, тээврийн хөгжлийн яамны бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед үүссэн тээвэр, ложистик, хил, гаалийн нөхцөл байдал ба боомтын сэргэлт”
Монгол улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэрийн өчигдөр-өнөөдөр-маргааш”
Сангийн яамны худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул “Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэхэд худалдан авах ажиллагаа, хууль эрх зүйн орчны өөрчлөлтүүд”
Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал “Худалдан авах ажиллагааны хяналт, хариуцлага”
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа “Шинэ сэргэлтийн бодлогод үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн шинэчлэл”
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Б.Бямбадагва “Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаа”
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнх “Их бүтээн байгуулалт, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд үүссэн сорилтууд, цар тахлын нөлөө”
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа Томоохон төслүүдийн үр өгөөж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө” гэсэн сэдвүүдээр илтгэл танилцуулагдана.
"Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь" форумаар бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэлэлцэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.