Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал "Шинэ сэргэлтийн бодлого-орон нутагт бүсийн зөвлөгөөн”-ийг энэ оны 4-р сард зохион байгуулах санаачлагыг гаргалаа
Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал:
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлогыг том төслүүдтэй уялдуулан нарийвчлан тодорхойлоход манай аймаг түүчээлэн оролцож "Шинэ сэргэлтийн бодлого-орон нутагт бүсийн зөвлөгөөн”-ийг энэ оны 4-р сард зохион байгуулах санаачлагыг гаргаж байна.
Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зэс болон ган боловсруулах үйлдвэрийг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй технологи ашиглан манай аймагт байгаа суурь, дэд бүтцүүдийг түшиглэн байгуулах бүрэн боломжтой гэж бодож байна.
Аймгийн хэмжээнд өндөр технологи, блокчейн, хиймэл оюуны ололтыг нэвтрүүлж, мэдээллийн технологи, инженерийн шийдэл, инновацид үндэслэн иргэдийн ажиллаж амьдрах, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн, төрийн цахим үйлчилгээ бүхий, байгаль орчинд ээлтэй цахим аймаг, хот болох зорилгоор Цахим Эрдэнэт-1 хөтөлбөрийг аймгийн ИТХ-аараа батлуулан хэрэгжүүлэх ажилдаа ороод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.