БИЗНЕС ИНКУБАТОР ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА
"Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк" ОНӨҮГ-ын Судалгаа, үйлдвэрлэлийн цогцолборын эхний бүтээн байгуулалт болох “Бизнес инкубатор–1” барилгыг ашиглалтанд оруулж байна.
Энэхүү барилга нь орон нутгийн төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд нийт 1,700 м2 талбайд бизнес инкубатор буюу хөгжүүлэлт, инноваци, технологи, шинжлэх ухааны судалгаа, лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах төдийгүй гарааны компаниудыг ажлын байраар хангах юм. ЭШУТП нь эхний таван жилийн үйл ажиллагааныхаа үр дүнгээ танилцуулж, дараагийн таван жилийн үйл ажиллагааны зорилго, зорилтуудаа тодорхойлоод байна. Энэ зорилго, зорилтууд Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Орхон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн бизнес хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх болон инноваци, технологи хөгжүүлэх олон чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.