“Баянбулаг багийн хөгжил” ТББ-гаас Дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан витаминжуулалт сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.
“Баянбулаг багийн хөгжил” ТББ-гаас Дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан "Нийцэл" өрхийн эрүүл мэндийн төвийн сувилахуйн багтай хамтран витаминжуулалт сайн үйлсийн аяныг зохион байгууллаа. Баянбулаг багийн хөгжил ТББ нь үйл ажиллагаагаа явуулж эхлээд 10 жил болж байна. Тус төрийн бус байгууллага нь Баянбулаг баг болон Орхон аймгийнхаа нийт хүн амд хүрч ажиллахыг зорьдог бөгөөд 10 жилийн хугацаанд 50 сайн үйлсийн аян болон бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. Энэ удаад Орхон аймгийн “Нийцэл” өрхийн эрүүл мэндийн төвийн Сувилахын тасгаас санал тавьсны дагуу 30 гаруй жирэмсэн эхүүд болон нярай хүүхдүүдийг витаминжуулалтад хамруулжээ. “Нийцэл” ӨЭМТөв нь 8 эмч 8 сувилагч 5 туслах ажилтантайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Булаг Баянбулаг Цагаанчулуут багийн 12500 иргэнд үзүүлж байна. Түүнчлэн тус төрийн бус байгууллагаас 10 жилийн ой хүрээнд 10 сайн үйлсийн болон бүтээлч ажил хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд өнөөдөр 51 дэх сайн үйлсийн аянаа хийгээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.