Эрдэнэ, Яргуйт, Цагаанчулуут багийг хувааж шинээр 4 баг байгуулагдахаар боллоо
Аймгийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар
1. Газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, газрын зааг, хязгаарыг тогтоох тухай
2. Баян өндөр сумын зарим багийг хувааж, нэмж баг байгуулах тухай
3. Эрдэнэт хотын “Хүндэт иргэн” шагналын журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Баян-Өндөр сумын зарим багийг хувааж, нэмж баг байгуулах тухай илтгэлийг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал танилцууллаа.
Баян-Өндөр сум 2021 оны жилийн эцсийн статистик мэдээгээр 28046 өрхийн 102177 хүн амтай байгаа нь улсын дундажтай харьцуулахад 3 дахин их байгаа юм. Иймээс Баян өндөр сумын Эрдэнэ Яргуйт Цагаанчулуут багийг хувааж 4 баг нэмж байгуулахаар боллоо.
Үүнд Эрдэнэ багаас Хабитатын хэсгийн 23-р гудамж, сэлбийн хэсгийн 15-р гудамжны 648 өрхийн 2563 хүн амыг ЧИНГЭЛ баг
Яргуйт багийн Овоотын хэсгийн 1-34р гудамж хөтөл хэсгийн 1-13, 25-36р гудамж 798 өрхийн 3150 хүн ам БАЯН-ОВООТ баг,
Цагаанчулуут багийн 7А хорооллын 3-13р байр, Жаргалант хэсгийн 1-5р гудамж 540 өрхийн 2024 хүн ам НАЙРАМДАЛ баг,
Цагаанчулуут багийн 7-р хорооллын 1-8, 110, 112р байр Эко хорооллын хэсэг 459 өрхийн 1475 хүн ЧАНДМАНЬ баг болж 4 баг шинээр байгуулагдаж байна.
Баг шинээр байгуулах ажилтай холбоотойгоор Баян-Овоот багт компьютер техник хэрэгсэлд 9,500,000, тавилга эд хогшилд 6,200,000, иргэдийн бичиг баримт шилжүүлэхэд 99,260,000, нийтдээ Баян-Овоот багт 115 сая төгрөгийн зардлын асуудал шийдвэрлэх шаардлагатай. Мөн Чингэл багт 132 сая, Найрамдал багт 79 сая, Чандмань багт 63 сая төгрөг буюу нийт 4 баг хуваах асуудалд санхүүгийн тооцооллоор 673,400,000 төгрөгний асуудал шийдвэрлэх шаардлагатай.
Шинэ байгуулагдаж байгаа 4 багийн хувьд 2022 оны 11-р сард багтааж иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулж, багуудад шаардагдах зардлыг 2023 оны төсөвт тусган батлуулж, ажиллах нөхцөл боломжоор хангах юм.
Баян-Овоот болон Чингэл багууд тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй багийн нэгдсэн байранд ажиллахаар зохион байгуулалтыг хийсэн. Харин Чандмань багийг Залуучуудын ордонд, Найрамдал багийг Хүүхдийн ордонд байрлуулж түрээсийн журмаар ажиллуулахаар болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.