“Бяцхан үрс бүхнийг хайрлая” сайн үйлсийн аяны хүрээнд хүүхдүүд номын өрөөтэй боллоо
Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Оюунлаг номын найзууд” ТББ-ын тэргүүн О.Мөнх-Од болон тус төрийн бус багууллагын гишүүд санаачилан “Бяцхан үрс бүхнийг хайрлая” Хүүхдийн эмнэлэгт ном уншлагын танхим тохижуулах сайн үйлсийн аян зарласан. Сайн үйлсийн аянд Орхон аймгийн 30 аад иргэн аж ахуйн нэгжүүд буюу Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, УСО-ны хамт олон, Орхон Эмпати сургуулийн сайн дурын бүлэг, 8с анги хамт олон, Олимп ус компани, Сэнгүн констракшн, Орхон аймгийн Улаанзагалмай хороо, Энх бүтэмж ХХК, МСНЭ-ийн Орхон салбар сэтгүүлчид мөнгөн болон номын хандив өргөсөн байна.
БОЭТ-н Хүүхдийн эмнэлгийн номын өрөөний хувьд 25 мкв бөгөөд орчин үеийн интирерээр ном унших тухтай орчинг бүрдүүлж Дэлхийн хүүхдийн номын өдрөөр уг танхимыг хүлээлгэн өглөө.
“Оюунлаг номын найзууд” ТББайгуулага нь 2021 онд үүсэн байгуулагдаж байсан бөгөөд тухайн үедээ ном уншлагын танхим байгуулахаар ажлын төлөвлөгөөндөө тусгаж байжээ.
Дашрамд мэдээлэхэд УИХ-ын гишүүн, асан талийгаач М.Батчимэг Орхон аймагт анх удаа “Хүүхдийн эмнэлэг” барих хөрөнгийг 2015-2016 оны улсын төсөвт тусгуулж байсан бөгөөд түүхийг үлдээх үүднээс зургийг нь хойморт нь байрлуулжээ.
БОЭТ-ийн Хүүхдийн эмнэлгийн арга зүйч Ч.Сэлмаа: Хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болсон энэ үед бол эмнэлэгт ийм ном уншлагын танхим байгуулж өгнө гэдэг нь хамгийн зөв ажил болсон. Маш их баяртай байна. цаашдаа эмч сувилагч нар бид хүүхэд бүхнийг номтой нөхөрлүүлэх тал дээр анхаарч номын өрөөгөө баяжуулах болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.