Монгол банкны мэдээгээр 487.0 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл байгаагийн 0.9 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 1.5 хувийг чанаргүй зээл эзэлж байна.
Орхон аймгийн статистикийн хэлтсээс оны эхний 3 сарын Нийгэм, эдийн засгийн хөгжлийн мэдээллийг танилцуулсан. Тус мэдээлэлд дурдагдсанаар 487,0 тэрбум төгрөгийн зээлийн 1,5 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Өмнөх оны мөн үеэс зээлийн өрийн үлдэгдэл 39.3 хувиар нэмэгдэж, чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувийн жин 0.7-3.4 нэгж хувиар буурчээ. Тайлант сарын эцэст хадгаламжийн үлдэгдэл 401.8 тэрбум төгрөгт хүрч, аймгийн нэг хүнд дунджаар 3803136 төгрөгийн, нэг хадгаламж эзэмшигчид 3524166 төгрөгийн хадгаламж ногдож байна. Өмнөх оны мөн үеэс хадгаламжийн үлдэгдэл 2.7 хувиар, хадгаламж эзэмшигчийн тоо 2.5 хувиар буурчээ. Банкуудын төгрөгийн хугацаатай хадгаламжийн сарын хүү 0.3-0.88 хувь, зээлийн сарын хүү 1.1-1.9 хувьтай байна. Банк бус санхүүгийн 5 байгууллага, 7 хадгаламж зээлийн хоршоо 829 хадгаламж эзэмшигчийн 5.3 тэрбум төгрөгийн хадгаламжийг төвлөрүүлж, 1055 иргэд, аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Өмнөх оны мөн үеэс олгосон зээлийн хэмжээ 20.8 хувиар, зээлжигчийн тоо 31.9 хувиар, хадгаламж 25.1 хувиар нэмэгдэж, хадгаламж эзэмшигчийн тоо 1.1 хувиар буурсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.