“JCI Централ” болон “JCI Эрдэнэт” салбар байгууллага хамтран зохион байгуулж буй Сумо бөхийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах “WANPAKU SUMO 2022” тэмцээний Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн манай аймагт зохион байгуулагдана. 2022-4-23 нд биеийн тамир спортын хорооны Б зааланд зохион байгуулагдах бөгөөд тэмцээнд Архангай, Булган, Дархан–Уул, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын 9-12 насны хүүхдүүд оролцох юм байна.
Тус тэмцээн нь 2022 онд тохиож буй Монгол Япон хоёр улсын Дипломат харилцааны 50 жилийн ойн албан ёсны арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.
Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.